Бүтээгдэхүүн үйлчилгээ

Хүний нөөцийн үйлчилгээ

МАНАЙ ХАМТ ОЛОН

Менежментийн баг, хуулийн зөвлөх, санхүү, хүний нөөц, аюулгүй ажиллагааны баг болон тээвэр зохицуулагч, аяллын менежментийн зохицуулагч, мэргэшсэн жолооч нар, тусгай тоног төхөөрөмжийн операторууд, авто инженер, авто цахилгаанчин, авто механикуудаас бүрдсэн нийт 270 гаруй ажилтантай. Хүний нөөцийн 70-80%-ийг орон нутгийн ажилтнуудаар бүрдүүлэх бодлогыг барьж ажилладаг.

 

СУРГАЛТ ХӨГЖИЛ:

Манай хамт олон, хүний нөөцийн сургалт хөгжлийн хэрэгцээг онцлон анхаарч “Оюу толгой” ХХК, “Хан голомт” консалтинг, “Бэрс партнерс” ХХН, Ханбогд сумын сум дундын эмнэлэг, даатгалын компани болон банкуудтай хамтран сургалт, хөгжлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн өөрийн туршлагатай мэргэжилтнүүд болон материаллаг бааз дээрээ тулгуурлан жолооч нараа дадлагажуулах, ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг системтэйгээр зохион байгуулдаг.