Бидний тухай

Түүхэн товчоон

  • 2007 онд

    “Support Service Mongolia” ХХК-д зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “Ханбогд хурд” ХХК-ийн үндэс суурь байлаа.

  • 2009 онд

    БНХАУ-ын газрын тосны “Зон хэн юу тиан” ХХК-тай ачаа тээвэр болон усны машин түрээслүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

    БНХАУ-ын газрын тосны ‘’Синопек’’ группийн монгол дахь салбартай ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

  • 2012 онд

    “Өгөөмөр гавилууд” ХХК-тай том оврын автобусны түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

  • 2013 онд

    “Оюу толгой” ХХК-аас нээлттэй зарласан “том оврын автобус түрээслэх тендер”-т амжилттай оролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан, 7 автобустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • 2014 онд

    “Оюу толгой” ХХК-ийн төв агуулахад сэрээт өргөх техникийн болон C,Е ангиллын тусгай үнэмлэхтэй, туршлагатай 8-н туслах ажилтнаар ханган ажиллаж байсан.

  • 2015 онд

    “Ханбогд хурд” ХХК-ийн төв оффисын байр, ажилтны амьдрах байр, авто засвар, дулаан зогсоолыг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

  • 2016 онд

    Ажлын байр, талбай, авто засвар, дулаан зогсоолыг хяналтын камерын болон галын дохиоллын системийг нэвтрүүлж, цахим хяналтын системийг бүрдүүлсэн.

    Автобусны парк шинэчлэл хийж, өнгө үзэмжийг жигдрүүлсэн.

    Хурд, шатахуун Зарцуулалт болон байршил тогтоох гурвалсан үйлдэл бүхий GPS төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон.

  • 2017 онд

    Орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан авто засвар, үйлчилгээний төвийг шинээр барьж байгуулсан.

    Авто машины дулаан зогсоолыг өргөтгөж, ил зогсоолыг сайжруулан, талбайн бүрэн гэрэлтүүлгийг хийсэн.

    “Оюу толгой” сайтын далд уурхайн хэлтэст мэргэшсэн жолооч, тусгай тоног төхөөрөмжийн оператороор ханган ажиллаж эхэлсэн.

  • 2018 онд

    “Ханбогд Хурд” ХХК- ийн салбар оффисыг Улаанбаатар хотод байгуулсан.

    “Оюу толгой” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын зорчигч тээврийн үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн.