
Тендер урилга
Тендерийн урилга
Тендерийн дугаар:Khurd20180101
Нээх огноо:2018-02-15
Хаах огноо:2018-03-15
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2018-04-15
Даатгалын туршлагатай компаниудыг Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
1-р шатны сонгон шалгаруулалтанд;
Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж материалаа ирүүлэх шаардлагатай:
- Компанийн танилцуулга / брошур;
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатоор батлуулсан/;
- Даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатоор батлуулсан/;
- Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт;
- Харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ талаарх сургалт, мэдээлэл зохион байгуулдаг давтамжийн тухай;
Тендерийн материал хүлээн авах хугацаа: 2018 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө khurd@khanbogdkhurd.mn цахим хаягаар (цахим шуудангийн гарчигт Khurd20180101- Даатгалын үйлчилгээ нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ үү.
Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал,khurd@khanbogdkhurd.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт –Khurd20180101– Даатгал нийлүүлэх гэж бичиж) 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.
Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт /Тендерийн санал бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
“ХАНБОГД ХУРД” ХХК