Хамтын ажиллагаа

Гадаад харилцаа, Хамтын ажиллагаа

“Ханбогд хурд” ХХК-н ерөнхий үйл ажиллагаатай танилцахаар 2018 оны байдлаар дараах зочид төлөөлөгчид ирсэн нь бидний хувьд бахархалтай байдаг.

   

Үүнд:

  • Дэлхийн банкны төлөөлөгчид
  • Дэлхийн банкны баталгаат хөрөнгө оруулалтын төлөөлөгчид
  • Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпораци
  • ШУЛЦЕ олон улсын хөрөнгө оруулагчид
  • Германы хамтын ажиллагааны олон улсын зөвлөх
  • “Оюу толгой”, “Rio Tinto” группийн төлөөлөгчид
  • Америкийн Монгол Судлалын төвийн суурин захирал
  • Австралын Засгийн газар дахь худалдааны хорооны төлөөлөгчид
  • Хилийн гаднах бус Канадын үндэсний үйлдвэрлэгчдийн инженерийн баг
  • Австрал улс, Рио Тинто группийн гэрээ хариуцсан зөвлөхүүд

 

     

Харицлагчдын сэтгэгдэл

AREND КOK

“Оюу Толгой” ХХК-ийн Camp-ийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн

“Ханбогд Хурд” компани нь 2013 оноос эхлэн 4 жилийн хугацаанд “Оюу Толгой” компанитай зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.
Энэ компани нь орон нутгийн жижиг компани гэхэд ОУ-ын аюулгүй ажиллагааны дүрэм журам стандартыг, цаг алдалгүй хурдан хугацаанд судалж, маш сайн хэрэгжүүлж, сайжруулан ажиллаж байгаа манай шилдэг ханган нийлүүлэгч компани юм.
Энэ компани нь ажил гүйцэтгэж байгаа хугацаандаа алдаа дутагдлаа байнга засан сайжруулж, аюул осол гаргалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад нь бидний зүгээс их баяртай байдаг.
Цаашид “Ханбогд Хурд” компанитай удаан хугацаанд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа.

Бямбацогтын ЭРДЭНЭ-ОЧИР

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ханбогд сумын “Бизнесийн зөвлөл”-ийн тэргүүн, “Уужим Од” ХХК-ийн захирал

Урьд өмнө нь “Оюу Толгой” ХХК-ийн ханган нийлүүлэх ажиллагааг гадны ААН байгууллагууд гүйцэтгэдэг байсан. Харин нутгийн компани болох “Ханбогд Хурд” ХХК уг ажлын тендерт оролцож, үйл ажиллагаа явуулах болсон нь орон нутгийн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Энэ компанийг үүсгэн байгуулж, удирдан авч яваа Б.Наранбаатарын хувьд энэ нутгийн унаган хүү болохоор хүн ардаа, нутаг орноо гэсэн сэтгэлээр хандаж сум, орон нутгийнхаа олон хүнийг сургаж, чадавхижуулах, ажлын байраар хангах, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. “Ханбогд Хурд” ХХК-ийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжиж, олон жил тогтвортой ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид орон нутагт маань “Ханбогд Хурд” ХХК шиг ийм олон сайхан компани бий болоосой гэж хүсэж байна.

Сандагсүрэнгийн СУМЪЯА

Жолооч /Мэргэшсэн жолооч Онц тээвэрчин

Би энэ компанид анх 2013 онд орж ажиллахаар ирэхэд компани маань дөнгөж байгуулагдаад удаагүй байсан. Олон сайхан шижигнэсэн залуучуудтай, шинэхэн компани байлаа. Компани маань өргөжин тэлж, олон хүмүүсийг амьдралд нь чиглүүлэн хөтөлсөн яг л нэг гэр бүл шиг сайхан хамт олон болжээ. Манай компани энэ жил парк шинэчлэлт хийж, бид бүхэн шинэ сайхан автобус жолоодож байгаа нь ажиллах урам зоригийг маань улам нэмэгдүүлсэн. Удирдлагууд маань залуу хүмүүс учраас шинэ санаа, боломж бүхнийг олж харах, хэрэгжүүлэх тал дээр их шуурхай ажилладаг. Мөн ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, байнга шагнаж урамшуулж байдаг. Бидний дундаас Зам, Тээврийн яамны “Жуух бичиг”-ээр 2 хүн, “Онц тээвэрчин” цол тэмдэгээр 7 хүн шагнуулж байсанд бид баяртай байдаг. Энэ олон шижигнэсэн залуустай цуг ажиллаж байгаадаа ахмад тээвэрчин би үргэлж бахархаж байдаг даа. Хамт олондоо улам сайн ажиллаж, өөдлөн дэвжихийг хүсэн ерөөе.

Төмөрийн СУМЪЯАБАЗАР

Автобусны ахлах жолооч

Би “Ханбогд Хурд” ХХК-ийн ахлах жолоочоор ажилладаг. 
Миний бие тус компанийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байна. 
Манай компани нь өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж байгаад ажилтнууд бидний хувьд баяртай байдаг.
Миний үндсэн үүрэг бол “Оюу Толгой” ХХК болон түүний гэрээт компаниудын ажилтнуудыг ажил, гэрт нь аюулгүй бас ая тухтай хүргэж өгөх явдал юм.
Мөн би ахлах жолоочийн хувьд өөрийн хариуцсан автобусны хэсгийн жолооч нараа ажлын бүтээмж сайтай байлгаж, эвсэг найрсаг хамт олон бүрдүүлэхийг хичээн ажилладаг.

Харицлагчид

Оюу толгой
MCS
Sinopec
Зон хэн юу тиан
Өмгөөллийн БЭРС Партнерс
Khan Golomt
Заг
Голомт банк
Хас банк
Тэнгэр даатгал
simatai
Гайхам ХХК
Мандаа толгой дэлгэрэх ХХК
Рок
Марчаахай
UG
Их говийн эрдэнэс ХХК
UMO